Ганцхан жилд хот, тохижилтын машин, техникийг 40 гаруй хувьтай шинэчилсэн гэнэ

Admin
2025/01/31

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 14.9 сая метр квадрат талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хот, нийтийн аж ахуйн салбарынхан хариуцан авч, хэрэгжүүлдэг. Хот, нийтийн аж ахуйн салбарт хамгийн чухал зүйл бол техник. Сайн техник хэрэгсэлтэй бол цэвэрлэгээ, үйлчилгээ сайжрах нь тодорхой. Энэ л энгийн зарчмыг хот, нийтийн аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа харагддаг. Энэ зарчмын асуудал нь хотын “хамаг том дарга” Х.Нямбаатараас эхлэлтэй болов уу. Бидний мэдэхээр хамгийн сүүлд 2024 оны аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай 5 төрлийн 33 машин, техникийг хүлээлгэн өгч байсныг тод санаж байна. Авсаархан, хүчин чадал сайтай техникүүд, нэг техникээр гэхэд хүний хийж болох 3-5 үйлдлийг шуурхай гүйцэтгэдэг. Цас соруулдаг машин цасаа ч соруулна, давсаа ч цацна, соруулсан зүйлсээ ч бутална. Зам угаагч машин замаа ч угаана, усаа ч нөөцөлнө, усны даралтыг тохируулна, зам талбайгаа ч цэвэрлэнэ. Ингээд л хүний хийж болох хэд хэдэн үйлдлийг нэг техник хэрэгсэл амархаан шийдчихдэг.

Техник, технологийн хүчээр зам талбайг цэвэрлэх дэвшилтэт хотын эгнээнд манай Улаанбаатар элсэж буй нь энэ. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөр тутамд 680 орчим зам, талбайн цэвэрлэгээний төрөл бүрийн машин, техник үйлчилгээнд гарч байна. Үгүй ядаж, та явган зам цэвэрлэдэг үлээлгэгч төхөөрөмж барьсан зам, талбайн ажилтантай таарч байсан л биз дээ. Энэ бол машин, техникийн ашиглалт бидний эргэн тойронд байгааг харуулсан энгийн л жишээ. Өнгөрсөн оны хавар ч гэсэн модны унасан навч зэрэг хотыг бохирдуулдаг аар саар юмсыг соруулж цэвэрлэдэг Улаанбаатар хотдоо л шинэлэгт тооцогдох 46 тоног, төхөөрөмжийг оруулж ирж байлаа. Энэ мэтчилэн 2024-2025 он хүртэлх нэг жил гаруйхны хугацаанд Улаанбаатар хотын хот, тохижилтын машин, техникийг 40 гаруй хувьтай бүрэн шинэчилсэн, хамгийн шинэлэг, орчин үеийн дэвшилтэт машин, техникийг хэрэглээнд нэвтрүүлжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна