Элсэлтийн шалгалтын Монгол хэл, бичгийн шалгалтын тов гарлаа

Admin
2025/01/29

2014 оноос эхлэн Засгийн Газрын тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалт авах болсон. “Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшнийг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах” зорилготой юм.

Энэ шалгалтаар:

- Уншиж ойлгох чадвар,

- Зөв бичих дүрмийн хэрэглээний чадвар,

- Үндэсний бичгээр унших чадвар,

- Эх зохион найруулах буюу илэрхийлэх чадварыг сорьсон задгай хэлбэрийн даалгавраар шалгуулагчийн бодит чадварыг үнэлдэг.

2025 оны элсэлтийн шалгалтын Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна