Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэдийг эсэн мэнд гаргажээ

Admin
2025/01/29

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01:13 цагт Онцгой байдлын ерөнхий газарт өгчээ.

Тодруулбал, нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр  хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна