АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампын тангараг өргөх ёслол 2025 оны нэгдүгээр сарын 20-ны 12:00 цагт болно. /Улаанбаатарын цагаар 21-ний 00:00 цагт/ Дональд Трампын өмнөх ёслолд буюу 2017 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөхдөө хэлсэн үгсийн тойм болон гол агуулга:
Илтгэлийн гол агуулгууд1. "Америк нэгдүгээрт" үзэл баримтлал
2. Популизм
3. Үндэсний эв нэгдэл ба эх оронч үзэл
4. Эдийн засгийн сэргэлт
Түүний онцлох ишлэлүүд1. Эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэх тухай“Өнөөдрийн ёслол маш онцгой утгатай, учир нь бид эрх мэдлийг нэг засаг захиргаанаас нөгөөд шилжүүлэх бус, Вашингтон Д.С.-ээс буцаан авч ард түмэнд өгч байна.”2. Америкт тулгарч буй асуудлууд“Хотын ядуурлын бүсэд амьдарч буй эхчүүд, хүүхдүүд, улсыг минь дампуурлын ирмэгт авчирсан үйлдвэрүүд... Энэ Америкийн сүйрэл өнөөдрөөс эхлэн дуусна.”3. "Америк нэгдүгээрт" философи“Өнөөдрөөс эхлэн бүх шийдвэр, худалдаа, татвар, цагаачлал, гадаад бодлогын шийдвэрүүд зөвхөн Америкийн ажилчид болон Америкийн гэр бүлийн ашиг сонирхолд нийцүүлэн гарна.”4. Эв нэгдэл ба эх оронч үзэл“Эх оронч үзэл таны зүрхэнд байхад ямар ч ялгаварлан гадуурхах зүйл байхгүй. Библид "Бурханы ард түмэн эв нэгдэлтэй амьдрахад ямар гайхалтай, сайхан байдаг" талаар өгүүлсэн байдаг.”5. Ирээдүйн алсын хараа“Хамтдаа бид Америкийг дахин хүчирхэг болгоно. Бид Америкийг дахин чинээлэг болгоно. Бид Америкийг дахин бахархалтай болгоно. Бид Америкийг дахин аюулгүй болгоно. Тийм ээ, бид хамтдаа Америкийг дахин агуу болгоно.” гэж байв. Харин энэ удаагийн тангаргийн ёслолдоо тэрбээр ямар хурц, шийдэмгий үгс хэлэх нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна