Өнөөдөр ХУД-ийн 8 дугаар хороо, Морин тойруулгын талбайд цэвэр усны Ф300мм шугамд гэмтэл гарчээ. Тодруулбал өнөөдөр өглөөний 06:00 цагийн орчимд уг гэмтэл гарч, авто зам руу ус орсон тул халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаад байна.
Мөн УСУГ-ын албан хаагчид гэмтэл гарсан шугамыг засварлаж дууссан бөгөөд зам талбайн мөс цэвэрлэх ажилд 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна