НЭМҮТ: Ногоон өнгийн ногоонууд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй

Admin
2025/01/18

Брокколи, буржгар байцаа, бууцай, юуцай, бөөрөнхий байцаа зэрэг ногоон өнгийн ногоонууд нь А, С, К, В-ийн төрлийн аминдэм, кальци, магни, төмөр зэрэг эрдэс бодисуудаар баялаг аж.

Түүнчлэн ногоон өнгийн ногоонууд нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй хлорофилл, глюкозинолат, флавоноид, каротиноид зэрэг бодисуудаар баялаг.

Эдгээр бодисууд нь давсаг, хөх, бүдүүн гэдэс, ходоод, уушиг, өндгөвч, нойр булчирхай, түрүү булчирхай, бөөр зэрэг олон төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна