Калифорнийн галд шатаагүй ГАНЦ БАЙШИНГИЙН ЭЗЭН ИНЖЕНЕР хүн байжээ

М.Үүрээ
2025/01/14

АНУ-ын Калифорни мужийн таван хотод хээрийн түймэр дэгдэж тус улсын түүхэнд бүртгэгдэж байгаагүй гамшигт үзэгдэл тохиолдлоо.

Тус улсын ерөнхийлөгч Жо Байден онц байдал зарлаж, түймэрт эд хөрөнгөөрөө хохирол амссан иргэдэд шаардлагатай тусламж, хариу арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна.

Үүссэн нөхцөл байдал яг л дайны талбар мэт байгаа бөгөөд хээрийн түймрийн аюул заналхийлэл одоо ч хэвээр байсаар байна гэж мэдэгджээ. Түймрийн улмаас өнгөрөгч мягмар гарагаас хойш нийт 11 хүн амь насаа алдаж, 38,000 акр талбай шатаж, 10,000 гаруй барилга байгууламж шатсан байна. Түүнчлэн 180,000 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Энэ гал түймэр дундаас нэгэн байшин цор ганцаараа үлдсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Галд шатаагүй ганц байшингийн эзэн инженер хүн байсан аж. Тэрбээр, барилгын дээвэрт галын усны шугам, арын хашаандаа галын систем иж бүрэн төлөвлөжээ.

Харин зарим хэвлэлд түүнийг Африкийн өнчин хүүхдүүдэд тусалдаг болохоор бурхан туслаагүй юм байна. Бурханы шашинтан гэх зэрэг олон янзын таамаг дэвшүүлээд буй. 



0
angry
0
care
0
haha
8
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна