БНХАУ-ын баруун хойд нутгийн нэгэн хотод өсвөр насны хүү энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр сургуулийнхаа дотуур байранд өндрөөс унаж нас барсан байдалтай олджээ. Орон нутгийн эрх баригчид энэ долоо хоногийн эхээр хийсэн мэдэгдэлдээ Данг овогтой өсвөр насны хүү Шэнси мужийн Пучен хотын Боловсролын төвийн гуравдугаар дамжааны оюутан байсан. Түүнийг дотуур байрандаа унтаж байхад нь өрөөнийх нь оюутнууд чанга ярьж сэрээсэн гэж тэдний мэдэгдэлд дурджээ. Тэрээр нэгэн хүүтэй муудалцаж, сургуулийн ажилтан асуудлыг тухайн үед шийдвэрлэсэн байна. Гэвч орой нь түүний цогцсыг өөр нэг оюутан дотуур байрны доод давхраас олсон. Түүний үхлийг өндрөөс унасан осол гэж тодорхойлсон. Цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа, задлан шинжилгээ хийсэн бөгөөд "Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэхгүй" гэж нэмж хэлжээ.
Үүнээс болоод сургууль болон эрх баригчид үнэнийг нууж байна гэсэн мэдээлэл олон хоногийн турш цахим ертөнцөд дэгджээ. Талийгаач хүүг өмнө нь зодолдож байсан хүүдээ дээрэлхүүлсний дараа амиа хорлосон мөн түүнийг алуулсан байх гэж сэтгэгдлээ илэрхийлсээр байна.
Талийгаач хүүгийн гэр бүлийнхэн Дангийн биен дээрх гэмтэл нь цагдаагийн мэдүүлэгтэй зөрж байна мөн түүний цогцсыг удаан хугацаанд шинжлэхийг зөвшөөрөөгүй гэж мэдэгдээд байгаа юм. Энэхүү гүтгэлэг нь Пучен хотод олон хүний дургүйцлийг төрүүлж, хэдэн зуун хүнийг татсан эсэргүүцлийн жагсаалыг өдөөжээ. Сүүлийн жилүүдэд Хятадад сургуулийн дээрэлхэлд нь маш эмзэг сэдэв болоод байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд олон оюутан амиа алдсан нь эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэжээ. Өнгөрсөн сард Хятадын шүүх ангийнхаа охины амийг хөнөөсөн хоёр өсвөр насны хүүхдэд удаан хугацаагаар хорих ял оноосон юм. Тус жагсаал хэдэн өдөр үргэлжилсэн ч энэ долоо хоногийн эхээр намжсан байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Пучен хотод болсон эсэргүүцлийн талаар олон нийтэд мэдээлэхгүй байгаа бөгөөд жагсаалын тухай дурдсан бичвэр, бичлэгүүдийг устгасан байна. BBC агентлаг Пучен хотын захиргаатай холбогдож эсэргүүцлийн жагсаалын тухай тодруулахад үгүйсгэжээ.
BBC агентлаг Пученгийн мэргэжлийн боловсролын төвийн сургуульд бичлэг хийсэн бөгөөд өсвөр насны хүүгийн үхэлд гашуудсан иргэд сургуулийн үүдэнд цэцэг өргөж, өргөл өргөж, сургуулийн барилгын дээвэр дээрээс цаас шидэж, гашуудлын уламжлалт зан үйл үйлджээ.
Цахим орчинд тархаж буй бусад бичлэгүүдэд жагсагчид барилга руу дайран орж, цагдаа нартай мөргөлдөж, "Бидэнд үнэнийг хэлээч" гэж хашхирч байгааг харуулсан байна.
Нэг бичлэгт сургуулийн ажилтан жагсагчид руу хашгирч, түүнийг түлхэн унагаж байгааг харуулжээ. Жагсагчид ухарч буй цагдаа нар руу боргоцой гэх мэт зүйлсийг шидэж байгаа бол цагдаа нар бороохойгоор зодож,зарим жагсагчдын толгойноос цус гарч байгааг харж болно.Дараа нь юу болсон талаар мэдээлэл бага байгаа бөгөөд эрх баригчид олон нийтийг "цуу яриа гаргахгүй, цуурхалд итгэхгүй, цуурхал тараахгүй байхыг" уриалав.Хятадын умард нутгийн Шэньси мужийн нэгэн оюутны хотхонд мэргэжлийн сургуулийн 17 настай сурагч учир битүүлгээр амиа алдсаны дараа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Онлайнаар тархаж буй видео бичлэгүүдээс харахад зэвсэглэсэн цагдаа нар бороохой ашиглаж, жагсагчдыг өшиглөж, нулимс асгаруулагч хий цацаж, цугласан олныг тараасан байна. Шэньси мужийн Пучэн хотын албаны хүмүүс сургуулийн гадаа олон мянган иргэд ууртай цугларсны дараа өрөөний хамтрагчтайгаа маргалдан, гар зөрүүлсний дараа нас барсан хэргийг шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна