Төр иргэдийн дансанд 120 мянган төгрөг хийж сарын дараа 700 МЯНГА БОЛГОЖ БУЦААЖ АВАВ

М.Үүрээ
2025/01/09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хэлсэнчлэн давс мэт шорвог шийдвэрүүд шинэ он гарсаар хэрэгжиж эхэллээ. Тухайлбал, авто машины татвар, зам ашигласны төлбөр, нийтийн тээврээр зорчих төлбөр нэмэгдэж байгаа юм.

Авто машины татвар, зам ашигласны төлбөр нэмэгдэв

НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Эдгээр тогтоолын төслүүдэд 2025 онд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм. Тухайлбал, “Приус” авто машин эзэмшигч иргэн жилд албан татварт 108 мянган төгрөг, зам ашигласны төлбөрт 100 мянган төгрөг буюу нийтдээ 208 мянган төгрөг төлж замын хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр авто машинуудын татвар болон зам ашигласны төлбөрийн хэмжээ дараах байдлаар нэмэгдэж байгаа юм.

Албан татвар:
“Приус” 36000-аас 108000₮,
“Лексус 570” 188100-аас 564300₮,
“Портер” 30000-аас 75000₮,
“Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮.

Зам ашигласны төлбөр:

2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,

2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000₮,

4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮.

Албан татварын хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум, зам ашигланы төлбөрийг нэмэгдүүлснээр 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж. Мөн түүнчлэн жолоочийн албан журмын даатгал нэмэгдэж 700 мянган төгрөг болсон талаар иргэд уур бухимдлаа барж байна. 

Сарын өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийн 120 мянган төгрөгийг иргэдэд олгосон төр сарын дараа 700 мянга болгон буцааж авав. 

8
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.20
19 цагийн өмнө
0
0
Za araichdee ingen bn daatguulah ystoi ymu
Хариулах