Өндөр настай аав, ээжийгээ тэтгэврийн зээл авхуулаад хүүхдүүд нь өөрсдөө ашигладаг байдал их бий.
Мөн тэрбээр Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64%, бие махбодын хүчирхийлэл 47%, эдийн засгийн хүчирхийлэл 36%, үл хайхрагдах байдал 21% эзэлж байна гэжээ.
Эрүүгийн тухай хуульд:
“1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
”Зөрчлийн тухай хуульд:
“4.5.Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна