Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14-т зааснаар Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын нэр хүндэд халдсан гэх хэрэгт буруутгагдан шүүгдэж буй. Эргэн сануулбал, Сэтгүүлч У.Уранцэцэг нь 2023 ны тавдугаар сарын 23 ны өдөр Баянзүрх дүүргийн Oldcity ресторанд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 20 гаруй БНХАУ ын иргэдтэй архидан согтуурч, найрын ширээний ард Улсын ажил ярьж байна гэх агуулга бүхий шууд дамжуулалтыг олон нийтэд хүргэсэн байдаг. Мөн уг шууд дамжуулалтын дараа сэтгүүлч У.Уранцэцэг сэтгүүлчийн ажлынхаа талаар нэвтрүүлэгт ярилцлага өгсөн зэрэг асуудлуудаар ЭЦА ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт яллагдагчаар татагдан шалгагдсан байдаг. Яллагдагчаар татагдан шалгагдсан цагаасаа хойш хоёр дахь жилдээ цагдаагийн байгууллагад шалгагдан, өдгөө шүүгдэж байгаа билээ.
Өнгөрсөн шүүх хурал /2024.12.10/ шүүгчид асуудал гарсан тул хойшлогдсон юм. Өнөөдөр болж буй шүүх хурлаар эцсийн шийдвэр гарах аж.
Сэтгэгдэл (3)