Өчигдөр есөн байршилд гал түймэр гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 06:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 30х20 метрийн хэмжээтэй агуулах шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Бонго-2” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 8х5 метрийн хэмжээтэй ажилчдын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 17х15 метрийн хэмжээтэй хэвлэлийн тоног төхөөрөмжийн материалын дэлгүүрийн, 3х4 метрийн хэмжээтэй оффисын өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 13:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-гийн 8х8 метрийн хэмжээтэй цайны газрын цахилгаан хувиарлах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт хураалттай өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн хашаанд 5 тнн өвс, 6 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 00:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна