Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Б.Эхболд зам тээврийн ослын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Монгол улсад жил бүр 40-50 хүүхэд буюу бүтэн 2 анги дүүрэн хүүхэд зам тээврийн ослоор нас барж байна. Жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэхгүй бол жилд 23000 зам тээврийн осол бүртгэгдэж 500 хүн нас барж байна. Энэ нь Монголчуудын нас баралтын 3 дахь том шалтгаан болж дэлхийд дээгүүрт ордог. Энэ тоог бууруулахын тулд осол гаргадаг жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна