О.Алтангэрэл: 2018 онд төрсний гэрчилгээний хавтасны загварыг ШИНЭЧИЛСЭН

Үүрийнтуяа
2024/11/25

Энэ сарын 19-нд “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн шүлжээнд цацагдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж буй талаар мэдээлж байв. Тэгвэл энэ асуудалд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрээр "2018 онд буюу 6 жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ. Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээс хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна