Дорнод аймагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн газар дээрээ амь насаа алдлаа

Дорнод аймгийн замд энэ сарын 23-нд буюу өчигдөр орой зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Ланд 200 маркийн автомашин Ford машинтай мөргөлдсөний улмаас Ford машин шатсан байна. Улмаар машинд зорчиж явсан 7 хүн нас барсан гэх мэдээлэл байна. 

Нас барсан 7 хүний гурвыг нь тогтоосон бөгөөд 4 хүнийг одоогоор хэн болохыг тогтоож чадаагүй байгаа аж. Уг ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн газар ажиллаж байна. 

Сануулахад, өчигдөр цаг уурын байгууллагаас цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэхийг анхааруулсан байдаг.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна