Автомашин импортлогчид Нийслэлийн удирдлагуудад “ГААЛЬ ДЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ 37 МЯНГА ОРЧИМ МАШИНЫГ ОРУУЛЖ, ДУГААР ОЛГОХ” шаардлагыг хүргүүллээ

Үүрийнтуяа
2024/11/15

Импортоор орж ирэх автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийт иргэд гэхээсээ илүүтэй автомашин импортлогчид “Эрх ашгийг маань зөрчиж байна, бидний бизнесийг боож байна” зэргээр эсэргүүцэл илэрхийлж, Үндсэн хуулийн цэцэд хүртэл гомдол гаргасан.

Тэгвэл тэдний төлөөлөл болон зарим холбоодын удирдлагууд нийслэлийн удирдлагуудтай дээрх асуудлаар уулзалт хийжээ. Тэд хэд хэдэн шаардлагыг хүргүүлсэн байна. Тодруулбал, гааль дээр хүлээгдэж буй 37 мянга орчим машиныг оруулж, дугаар олгох, ХЗДХЯ-нд хүргүүлсэн шалгуур үзүүлэлтүүдийг эргэж харах зэрэг шаардлага тавьсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна