Цахим сүлжээнд олны танил болсон О.Осоржамаа өчигдөр /2024.11.13/ үл таних хүнд сүхдүүлж, ГССҮТ-д хүргэгджээ. Одоогоор түүний эрүүл мэндийн амин үзүүлэлт хэвийн байгаа аж. Өмнө нь түүнийг гудамд зорчиж явахад нь үл таних хүн зодож, эрүүл мэндэд нь халдаж байсан тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, Хамгийн сүүлд О.Осоржамаа нь өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр “автобусны буудал дээр” үл таних хүнд хутгалуулсан. Үүний улмаас хэвлий, элэг, ходоод эрхтэнд хутганы үйлчлэлээр гэмтэж их хэмжээний цус алдаж мэс засалд орж биеийн байдал нь тогтворжиж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна