"Баян Монгол" чуулгын Н.Оюунчимэг дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нарыг өөрийнх нь дуугаар нэрлэсэн тоглолт хийх гэж байгаа талаар олон нийтийн сүлжээнд өөрийн байр суурийг илэрхийлжээ.
"Баян Монгол" чуулгын дуучин Н.Оюунчимэг:
-Дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон гэл үү та хоёр яасан том хүмүүс вэ? Хүний дууг шууд авч дуулаад бүүр давраад тоглолтоо хүний дуугаар нэрлээд эздэд нь юу ч хэлэхгүй дураараа аашилдаг ямар ухамсаргүй юм бэ?
Та хоёрт хүнийг хүндэтгэх эмээх чанар түй ч байхгүй. Тэгээд ичихгүй хөгжмийн зохиолч нь амьд юм уу гээд явж байдаг, ухаанаа уландаа гишгэчихсэн увайгүй бүр хэлэх муу үг олдохгүй байна.
З.Онон гэдэг хүүхэн чи зүгээр л жүжигчнээ хийгээд яв. Студи дээр очиж хоолойгоо засуулж бичлэг хийгээд ам бариад хүний дууг дээрэмдээд ямар хэрэг байгаа юм. МУУГЗ, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нямдорж болон дууг анх дуулсан одоо ч дуулж яваа "Баян Монгол" чуулгын дуучин Н.Оюунчимэг нартай ирж уулзана уу гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна