2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын яамнаас дээд боловсролтой иргэдийг 48 хоногийн сургалтанд хамруулж “багш болгоно” гэх шийдвэр гаргасан юм.
Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна гэж заасан байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авах аж. Тэгвэл багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалт сургалтын төлбөр 1,053,000 бүртгэлийн хураамж 30.000 төгрөгийн үнэ бүхий дамжаа бий болсон байна. Үүнийг иргэд мөнгө угааж байгаа нэг хэлбэр гэж шүүмжилж буй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна