ОНЦЛОХ ПОСТ: Н.Мөнхнасан: Үнэхээр дотор бачуурч давчдамаар.. ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ОДОО Ч ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА!

"Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан: Нийгэм зах зээлийн хүнд хэцүү сорилтыг өөрийн хүч, оюун ухаанаар даван туулж, бизнесийн ертөнцөд шантралгүй, мохошгүй зүтгэсэн эмэгтэйчүүд маань арай л их хэлмэгдэх юм!

Монголынхоо төлөө үнэнчээр хөдөлмөрлөсөн, чин сэтгэлээсээ хийж бүтээсэн хүмүүстэй яасан их хатуурхана вэ дээ. Ээжийн минь гуч гаруй жилийн хичээл зүтгэл амьдралаа зориулж, шударгаар босгосон бизнес, үүсгэн байгуулсан компаниуд болон орон гэр рүү нь нэг л шөнө ямар ч үндэслэлгүйгээр хүч түрэн орж, хааж боож, ухаж төнхөж, үр хүүхдүүдийн маань тоглоомыг хүртэл ёс зүйгүй самарсан. Хамгийн гол нь ямар зорилготой гэм зэмгүй хүмүүсийг хорьж, байцааж, сэтгэл зүй, эрүүл мэндийн байдлыг нь дордуулж, эрс муутгадаг вэ? Үнэхээр дотор бачуурч давчдамаар..хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр байна!

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна