Ахлах ангийн сурагчид ГАЗ ҮНЭРЛЭЖ эмнэлэгт хүргэгдсэн үү

Үүрийнтуяа
2024/11/14

Цагдаагийн байгууллагад 50-р сургуулийн ариун цэврийн өрөөнд утаа гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 13-ний өглөө 07  цагийн орчим "Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Нийслэлийн Ерөнхий боловсролын 50-р бүрэн дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд утаа гарч байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ОБЕГ зэрэг мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж ажиллажээ.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, Тус сургуулийн багш нар өглөө 9 цагийн орчимд сургуулиас хурдан гараарай гэж сурагчдыг тараасан. Зарим багш нар газ дэлбэрсэн, сурагчид газ үнэрлэсэн эсвэл нулимс асгаруулагч хэрэглэсэн зэрэг өөр өөр мэдээлэл өгч байна. Түүнчлэн хоёр сурагч эмнэлэгийн байгууллагагад хүргэгдсэн байж болзошгүй. Сургуулийн зүгээс тодорхой мэдээлэл өгөхгүй нууж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тиймээс бид энэ асуудлыг НЕБ-ын 50-р сургуулийн сургалтын менежрээс тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ,

"Өчигдөр 09 цагийн орчимд ахлах сургуулийн гурван давхарт утаа гарч мананцар үүссэн байсан. Бид сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс  хүүхдүүдээ сургуулиас гаргаж мэргэжлийн байгууллагуудад дуудлага мэдээлэл өгсөн. Мэргэжлийн байгууллагууд ирж ажиллахад цахилгааны утастай холбоотой масс үүсч улмаар утаа гарсан байсан. Утаанаас шалтгаалж астматай хүүхдүүдийн биед өөрчлөлт гарч эмчийн тусламж авсан. Харин одоогоор бусад багш, ажилчид, сурагчдын биеийн байдал хэвийн байгаа. Өнөөдрөөс сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Удахгүй мэргэжлийн байгууллагын эцсийн дүгнэлт гарах байхгэлээ.

Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 1-р хэлтэст тус хэрэг шалгагдаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна