Усны газрын дарга З.Батбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.11.14/ мэдээлэл өглөө. Тэрбээр, “19 төрлийн савласан усанд шинжилгээ хийхэд стандартын аюултай зөрүү гараагүй. Гэхдээ гурван усан дээр стандартаас зөрсөн зөрүү гарсангүй. Бусад 16 төрлийн савласан усан дээр тодорхой хэмжээний стандартын зөрүү гарлаа. Манай Монгол улсад савласан ус үйлдвэрлэж байгаа бүх компаниуд 100 хувь крантны усыг авч ашигладаг. Бидний уудаг крантны усыг авч ашиглаад шүүлтүүр хийгээд, боловсруулалт хийгээд гаргаж ирдэг. Үүнтэй холбоотой усанд байх эрдэс бодисын хэмжээг хэт багасгаад буюу хэт шүүчихсэн тийм уснууд хүртэл байдаг” гэв.
ШУУД: https://www.facebook.com/share/v/vaUq6npx3b95hSXn/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна