Дуудлага худалдаагаар зарагдсан дугааруудын дундаж үнийг танилцуулж байна.
ОООА серийн дугаарын зарагдсан дундаж үнэ 71сая 500 мянга бол АААB серийн дугаар 1.700 мянган төгрөгөөр зарагджээ. Дуудлага худалдаанаас дугаар авах процессыг дурдвал, дугаарт хамгийн дээд үнийн захиалга өгснөөс хойш 2 минутын дотор үүнээс дээш үнийн санал ирэхгүй бол ялагчаар тооцож, дугаарыг тэр үнээр нь худалдахаар тогтож, тухайн дугаарыг зарагдсан төлөвт оруулдаг байна. Ялагч болсон оролцогч 24 цагийн дотор төлбөрөө төлөөгүй бол дуудлага худалдааг хүчингүй болгодог аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна