Нүүр будалтын сургалт зохион байгуулдаг гэдгээр олны танил болсон артист Bella буюу Б.Алтанзулыг ХУД-ын Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж эхэлжээ. Түүний нүүр будах сургалтад сууж байсан сурагчид “Чанаргүй хичээл заасан. Хичээл заах нэрийдлээр луйвар хийж байна” гэж цахим сүлжээнд нийтэлж байсан. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр артист Bella Солонгос гаргана хэмээн олон хүнийг залилсан байж болзошгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна