Ирэх оны зургаадугаар сараас эхэлж Англи улсад электрон тамхи худалдаалахыг хориглолоо. Англи улсын засгийн газар электрон тамхины хэд хэдэн муу үр дагаврыг судалж энэ шийдвэрийг гаргасан байна.
Үүнд:
· Электрон тамхи Орчныг бохирдуулж хүүхдийн эрүүл мэндэд хор учруулдаг
· Электрон тамхины хог хаягдлаас үүссэн батарей нь лити, мөнгөн ус зэрэг хортой бодис ялгаруулж, байгальд ээлгүй байдаг
· Хогийн цэг дээрх электрон тамхины батарей наранд дэлбэрч, гал түймэр гарах шалтгаан болдог
· Электрон тамхины гаднах төрөл бүрийн өнгө, зураг залуусын анхаарлыг татаж, сүүлийн жилүүдэд янжуур болон электрон тамхи татдаг хүмүүсийн тоо нэмэгдсэн хэмээн үзэж Английн засгийн газар энэ шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна