Насанд хүрээгүй охиныг үеэл ах нь хүчиндэж жирэмсэн болгосон хэрэг энэ сарын 20-нд гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт амьдардаг насанд хүрээгүй У.А-г ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Эл мэдээллийн дагуу шалгахад Төв аймагт харъяалалтай үеэл ах Д.Э охиныг хүчиндэж жирэмсэн болгосон байна.
Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна