Нүхтийн аманд барьж буй авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээнэ

Үүрийнтуяа
2024/09/16

Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна.

Авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээх юм. Гүйцэтгэгчээр “Борхойн зам” ХХК ажиллаж байгаа. Иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих юм. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган хүний зам барихыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна