Улаанбаатар хотод энэ онд дунджаар 670 гаруй барилга баригдаж буй. Сүүлийн жилүүдэд барилгын стандартын чанар, газар хөдлөх эрсдэлийг олон нийт хөндөх болсон. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд хууль бус барилгууд ч мөн газар авах болсон. Жишээ нь, 3,4-р хороололд баригдаж буй Мега Сити хороолол. 2019 оноос хойш дахин төлөвлөлтөөр 9 давхар барилга барих байсан хэдий ч одоо тус газарт 16 давхар барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Нэг үгээр Мега Сити хороолол 9 давхараас илүү барилга барьж болохгүй газар 16 давхар барилга хууль бусаар барьж байгаа юм.
Энэхүү Орон сууцны хороолол аль 2021 оны 4-р улирал буюу 3 жилийн өмнө ашиглалтанд орох байв. Энэ хугацаанд тус хотхоноос орон сууц захиалан авсан маш олон хүн бүтэн хоёр жил гаруйн хугацаанд мөнгөө түгжүүлэн өөрсдөө түрээсийн байр хэсэн хохирч байгаа билээ. Дийлэнх иргэд нь 100 хувь төлөлтөөр захиалга өгсөн байдаг. Гэвч энэ хугацаанд тус барилгыг хугацаанд нь оруулалгүй, барилгын ажлаа хийж байгаа, удахгүй ашиглалтанд оруулна гэж захиалагчдыг хуурсаар өнөөдөртэй золгосон аж.
МӨН ТҮҮНЧЛЭН ЭХ СУРВАЛЖИЙН ӨГЧ БУЙ МЭДЭЭЛЛЭЭР ТӨРИЙН АЛБА ХААГЧ НАРТ ХАХУУЛЬ ӨГЧ АНХ БАТЛАГДСАН ТӨСВИЙГ НЬ ӨӨРЧИЛСӨН ГЭХ.
Одоогийн байдлаар барилгын эхний ээлж нь ашиглалтанд ороогүй байгаа төдийгүй дулааны асуудал нь ч шийдэгдээгүй байгаа аж. Цаашлаад гэр хороолол дунд 16 давхар өндөр барилга барих нь ард иргэдийн хувьд ч эрсдэл үүсэх магадлалтай юм.
Сүүлийн жилүүдэд авлига авч барилга барих асуудал гаарсан. Олон нийтийн мэдэх хамгийн тод жишээг дурьдъя. “Авлигын супер бэлгэдэл “АВЛИГА ХОРООЛОЛ“-ыг засаг нь ч тэр, шүүх ч тэр зогсоож дийлэхгүй байгаа гэх. Угтаа бол энэ барилгыг шүүхээс нураах шийдвэр хэд хоногийн өмнө гарсан. Гэвч одоогийн байдлаар тус хороолол сүндэрлэсэн хэвээр бий.
Энэ талаар намрын чуулган дээр хүртэл хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Улаанбаатарын газрын наймааны бэлгэдэл болсон "АВЛИГА ХОРООЛОЛ"-ыг нураана гэж бид ярьсан даа. Хэн эрчим хүчийг нь өгөөд байдаг юм. Доромжлоод фасадаа хийгээд, захиалга нь дуусаж байна. Хажууд нь улсаас мөнгө гаргаад, суваг шуудууг нь янзлаад байгаа. Энэ барилгыг зогсоож дийлэхгүй байгаа юм уу" гэж байв.
Тиймээс энэ олон авлига, хууль бус үйлдлүүдэд идэгдсэн стандартын шаардлага хангадаггүй барилгуудыг цэгцлэх цаг нь болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна