Үйлчлүүлэгчтэйгээ зүй бус харилцсан таксины жолоочыг ЦЕГ шалгаж байна

Хувийн таксины жолооч ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар нэгэн үйлчлүүлэгч өөрийн цахим хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг тараасан юм. Тодруулбал "Aqua" загварын машины жолооч үйлчлүүлэгчтэй зүй бус харьцаж, айлган сүрдүүлж, биед нь халдсан талаар өөрийн цахим хуудсаар мэдээлсэн.

Тэгвэл уг таксины жолоочтой холбоотой асуудлаар цахим орчинд иргэдийн гомдол нэмэгджээ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна