Нэгдүгээр ангийн бүртгэл дуусахад гурав хоног үлдлээ

Үүрийнтуяа
2024/08/28

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэлд 78,461 хүүхэд бүртгэгдэхээс 73,270 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт, 2,131 хүүхэд хянагдаж байгаа төлөвт, 2,476 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт, 584 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.

2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 17.00 цагийн байдлаар бүртгэх боломжтой 73270 хүүхдээс 40036 буюу 54.6 хувь нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан байна.

3,150 хүүхэд буюу 4.3 хувь элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт; 30,084 хүүхэд буюу 41.1 хувь нь эцэг эх, асран хамгаалагч нь элсэлтээ эцэслээгүй байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна