ОБЕГ: Мал хариулж яваад сураггүй болсон 8 настай хүүхдийг эсэн мэнд олсон

Үүрийнтуяа
2024/08/23

Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн “Нарийн хуурай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт  182 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/Бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид М/8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.22-ны өдрийн 07:37 цагт тус багийн “Хоёр хясаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна