Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна

Admin
2026/04/07

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.

Тэрээр, Онцгой байдлын салбарын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт судалгаа, шинжилгээ хийх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Түүнчлэн уг судалгаанд үндэслэн боловсруулсан хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, батлуулах ажлыг зохион байгуулах ажилд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн гамшгийн эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, материаллаг нөөцийг үе шаттайгаар шинэчлэх, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Үүнээс гадна Онцгой байдлын салбарын алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулах, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.254
1 цагийн өмнө
0
0
Номтойбаяр баян байж яагаад төрийн албан хаагч болсон юм бэ? Монголын орон сууцныхан ба хаусныхан хүмүүс өөрсдийг нь дууриана гэж бодоод, албаар буруу юм хийдэг. Үүнийг томрох галзуу өвчин гэж нэрлэдэг буюу delusional superior mentality гэдэг юм. Номтойбаяр СЭМҮТ-д үзүүлэх болжээ
Хариулах