Д.Очирбат: Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт улаан бурхан өвчний найман тохиолдол шинээр илэрсэн

Улаан бурхан өвчин нэмэгдэж байгаа талаар сэрэмжлүүлэх мэдээг ЭМЯ өнөөдөр /2024.08.22/ хүргэв.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: “Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт найман тохиолдол шинээр илэрч, нийтдээ 12 тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар ихэссэн. Хамгийн эхэнд энэ өвчлөлтэй тэмцэхээр вакцинжуулалтын ажлыг хийж байна. Улаан бурхан өвчин өөрөө дэгдэлт ихтэй. Битүү, агааргүй орчинд байсан иргэн хоёр цагийн дотор халдвар авах хэмжээний эрсдэлтэй” гэлээ.

ҮЗЭХ: https://fb.watch/u6JkzLgCJM/

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна