Монгол орны ихэнх нутгаар өчигдөр шөнө туйлын туяа үзэгджээ

Завхан аймаг, Улаанбаатар хот гэх мэт Монгол орны ихэнх нутгаар өчигдөр /2024.08.12/ шөнө 23 цаг орчимд туйлын туяа үзэгдлээ.

Нарны толбонууд тэсрэх үзэгдэл буюу нарны салхи нь дэлхийн соронзон оронтой тодорхой цаг хугацааны давтамжтайгаар мөргөлдсөнөөр тэнгэрт туйлын гэрэл харагддаг байна. Өөрөөр хэлбэл агаар мандалд цочролд орсон хүчилтөрөгч, азотын атомын нөлөөгөөр гэрэлтэх үзэгдэл бөгөөд энэхүү хурдатгалтай цэнэгжсэн атомууд нь хоёр туйлын орчимд агаар мандалд байх дэлхийн соронзон оронтой мөргөлдсөний улмаас бий болдог. Туйлын туяа нь ихэвчлэн соронзон туйлуудын ойролцоо буюу 3 болон 6-р өргөргийн шугамуудад харагддаг аж.

Завхан аймаг Мухартын голд дарсан зураг 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна