Аймгийн 100 жилээр бүлэглэн хулгай хийсэн иргэдийг илрүүлжээ

Үүрийнтуяа
2024/08/12

Энэ оны наймдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр, наадмын үеэр 20 орчим гар утас, хөөрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээдүүд тус аймгийн тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлсан байна.

Бүлэг этгээдүүдийг Улаанбаатар хот руу ирж байхад Налайх дүүргийн постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шалгаж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 20 орчим гар утас, 1 ширхэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна