МАН БГД-ээс хоёр суудлаа алдлаа

УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшихээр ил болсон хүмүүсийг харахад МАН БГД буюу X тойргоос хоёр ч суудлаа лав алдав бололтой. МАН УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Ганхуяг болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нарыг нэр дэвшүүлсэн. Уг нь тэнд ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, төлөөлөгч Г.Гангамөрөн нар УИХ-д нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан.

Нам нь залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж байхад Ж.Ганбаатар дүүргийн МАН-ын хороог эзэгнэдэг гэсэн шиг хоёр бүсгүйгээ  алга болгочихсон байгаа юм.

Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрөө дахин гарч ирэхийн тулд эмэгтэй квотыг аньж, хажуудаа Ө.Сумъяабаатарыг чирчхэж байгаа юм. Тэгж гэмээнэ Ж.Ганбаатар арай дөнгүүр харагдана гэсэн үг л дээ. Эс бөгөөс хоёр эмэгтэй бүр байг гэхэд нэг эмэгтэй нэр дэвшигч байх нөхцөлд Ж.Ганбаатар бол аль хэдийн парламентын зүг дахин шунахааргүй болох байв. Дүүргийн Засаг даргаар ч олигтойхон ажиллаж чадаагүй Ө.Сумъяабаатарыг сугандаа хавчуулж байгаа нь өөрөө Ж.Ганбаатарын хэн бэ гэдгийг ч бататгаж өгч байгаа биз.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна