ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛ#15: НАЙРЫН ШИРЭЭНИЙ АРД ТӨРИЙН АЖИЛ ЯРЬДАГ ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАР

Сайханцэцэг
2024/05/18

Төрд гологдох улстөрч нэвтрүүлгийн 15 дахь дугаар үзэгч танд хүрч байна. Бид өнөөдөр найрын ширээний ард төрийн ажил ярьдаг ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАРЫГ ОНЦОЛНО.

Найрын ширээний ард төрийн ажил ярьж шөнө дөлөөр хулгайч шиг хулганан зогсох сайд бол монголын төрийн эдийн засгийг базагч Чимэдийн Хүрэлбаатар.  Эцэг эхээс өгсөн нэр нь Ч.Хүрэлбаатар боловч улс төр, бизнесийнхний дунд Тендерчин хэмээн алдаршсан. Тэрбээр 20 гаруй жил төрийн суудалд бугшиж түмний мөнгийг халааслаж яваа нөхөр.

 “Хотгор шанага”-ын дуулианаас хэл амтай ч хэрэг хүлээлгүй "мултарч" чадсан Ч.Хүрэлбаатар сүүлийн хэдэн жил Их хуралд Увсаас ногоон гэрлээр сонгогдож ирсэн.  Цаашлаад Засгийн газарт сайдаар томилогдож, “давхар дээл” хэдэнтэй нөмрөөд амжсан тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийг “базаж” эхэлсэн нь ч нууц биш. ЁСТОЙ Л МОНГОЛЫН ТӨР Ч.ХҮРЭЛБААТАРТ ӨРТЭЙ ЮМ ШИГ САЙДЫН СУУДЛААС ХОЦОРЧ ҮЗЭЭГҮЙ НЭГЭН.  Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд гээд сүүлийн хэдэн жил Монголын төсөв санхүүтэй холбоотой бүх албан тушаалд Ч.Хүрэлбаатар очиж, Монгол Улсыг нэг айлаар төсөөлбөл  гол санхүүг нь баригч нь тэр байв.

Тиймдээ ч эдийн засагт орж байгаа хөрөнгө мөнгө сүүлийн жилүүдэд түүний гараар дамжиж ирсэн нь ч нууц биш юм. Ямарсайндаа "Тогтворжуулалтын сангийн мөнгө, Ирээдүйн өв сангийн хөрөнгө Ч.Хүрэлбаатарын гараар орсон" гэх шүүмжлэл ч улс төрийнхөн дунд өрнөж байлаа.

Түүний монголын баялагаас төдийгүй төрөөс хулгайлсан хулгай нүгэлгүй их. Ёстой л нөгөө хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018оны 4 сарын 10-ны өдөр Монгол улсын сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая ам доллароор зарсан гэх баримтат нэвтрүүлгийг Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хүргэж байв. Тус нэвтрүүлэгт тухайн үед МУ-ын сангийн сайдаар ажиллаж байсан Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүх, Ч.Гантулга нар үгсэн хуйвалдаж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн нутгийнхаа хотгор шанагын уурхайг БНСУ-ын төрийн өмчит компанид зарж ихээхэн ашиг олсон тухай гардаг.

Төрийн ордонд хамт алба хашдаг Болорчулуун сайд ч мөн ХОТГОР ШАНАГА-ын уурхайг ах дүү нартайгаа нийлж зарсан нь үнэн шүү дээ ХЭМЭЭН ХЭЛЖ БАЙСАН ЮМ.

Энэ асуудал олон нийтэд дэлгэгдсэнээс хойш одоогийн Эдийн Засаг Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээлгээгүй төдийгүй сайдын албан тушаалаасаа хүртэл буугаагүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Угтаа бол цагаан захтнуудын хэрэг гэгддэг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Засгийн газрын гишүүн болон гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж шалгуулан хууль ёсны дагуу шүүхээс ял сонсох байв.

Сүүлд ӨНГӨРСӨН оны тавдугаа сард Asu.mn сайтын редакцаас ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг БНХАУ-ын нэр бүхий албан тушаалтнуудтай оройн цагаар архидан согтуурч мөрийтэй тоглоом тоглож байхдаа МУ-ын өөр нэгэн ордыг зарахаар тохиролцож байх үед нь очиж лайв мэдээлэл бэлтгэн хүргэж байсан. Тухайн үед Ч.Хүрэлбаатар сайд орд уурхай зарах асуудал байхгүй Ерөнхий сайдын айлчлалын асуудлаар ярилцаж элчин сайдын яамны арга хэмжээнд оролцож байна гэх худал тайлбарыг өгч байв. Түүгээр ч зогсохгүй Ч.Хүрэлбаатар эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, өөрийнхөө болон ах дүү, хамаатан садныхаа компани, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгодог.

Энэ мэт УДАА ДАРААГИЙН ХУУЛЬ БУС үйлдлээр Ч.Хүрэлбаатарыг монгол улсад онц хэмжээний хохирол учруулсан, хохирол учруулж болзошгүй үйлдлийг олон нийтэд мэдээлсэн байхад одоог хүртэл түүнийг шалгах асуудал нам дотор яригдаж эхлээгүй байна.

Ажил үүргээ гүйцэтгэж Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээлэл дамжуулсан сэтгүүлч, редакцийг хуулийн байгууллага тултал шалгаж байгаа бол протоколгүй Хятад Улсын төлөөлөгч нартай уулзаж шөнө дөлөөр эх орныхоо газар нутгийг зарах талаар ярьж байгаа сайдыг ЁС ЗҮЙН байнгын хороо хэзээ шалгах вэ? Мөн яагаад шалгахгүй байна вэ.

ЭНЭ ХҮН Монголын төрд 25 жил бугшлаа. Идэж, уулаа хулгайллаа цөлмөлөө. Гэсэн ч өнөөдөр дахиад нэр дэвших мандатаа өвөртлөн аймаг сумаа тойрч, услаж явна. ТӨРД БУГШСАН ӨВГӨЧҮҮДИЙГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАХ ЦАГ ЯГ ОДОО ИРЧИХЭЭД БАЙНА. СОНГОГЧ ТА НЭГИЙГ БОДОЖ ХОЁРЫГ ТУНГААНА БИЗ ДҮГНЭЛТИЙГ ТАНД ҮЛДЭЭЕ.

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ НЭВТРҮҮЛГИЙН ЭЭЛЖИТ ДУГААРЫН ОНЦЛОХ ГИШҮҮН ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙД ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАР БАЙЛАА. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна