СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛАН ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛЫГ ҮЗЭГЧ ТАНД ХҮРГЭЖ БАЙГАА БИЛЭЭ. БИД ЭНЭ УДААГИЙН ДУГААРААР БЭЛ БЭНЧИНГЭЭРЭЭ ЗИНДААРХАЖ САЙДЫН СЭНТИЙД ЗАЛАРСАН ЧИНБАТЫН НОМИНГ ОНЦОЛНО.
Төрийн тангараг өргөх эхний алхамаасаа л төрд тэнцэхгүйгээ баталж, төрийн өрдонд төмс тарааж явсан Ч.Номин МАН дотроо хамгийн бэл бэнчинтэй нь. Унаган хотынх гэж зиндаархдаг тэрбээр Соёлын сайдын сэнтийд залраад гурван жил болж байна.
Хөтлөлт: Монголын толгой баяны ганц охин гэх амьдралын “автор”-той, “Тэрэлж” зочид буудлын менежер, “Монгол телевиз”-ийн захирал гэх ажлын нимгэн намтартай Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн найман сарын хугацаанд шүлс үсэртэл шүүмжлүүлсэн үү гэхээс шүүрс алдтал магтуулсангүй өдийг хүрлээ. Арга ч үгүй юм. “Төрийн сайдын алба хаших телевизийн эфир хянахаас тэс өөр дөө” гэх нийтийн шүүмжлэлийн сум өнгөрсөн хугацаанд байгаа алдаж туссан нь үгүй.
Цар тахлын хямралын үеэр 10 тэрбум төгрөгөөр ардын хувьсгалын 100 жилийг тэмдэглэнэ гэж аархаж ТАТВАН ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн.
Ард түмний шүүмжлэл хүртээд эхлэхээр арга буюу 10 тэрбумынхаа тодорхой хувийг цар тахалд зарцуулна гэж гал намжаасан хэдий ч үнэхээр цар тахалд зарцуулсан уу, ойдоо зориулаад үрэн таран хийсэн үү гэдэг нь тодорхойгүй өнгөрсөн. Ямартай ч тэрбум орчим төгрөгөөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатар Хүй долоон худагт урлагийн хэдийг хэд хоног бужигнуулж, нэг цагийн “клип” хийснийг нь ард түмэн үзсэн. Бас тэрбум гаруй төгрөг нь МАН-ынхны энгэрт медаль болон “гялалзсан” байх. Бусад мөнгө нь хайчсаныг АРД ТҮМЭН НЭХЭХ ЁСТОЙ. УЧИР НЬ ТЭР БОЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ.
Соёлын сайд Ч.Номингийн мөнгө идэлт үүргээр зогсохгүй түүний хамтрагч Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нарын хамаарал бүхий этгээдийн компани Соёлын яамны тендерийг "түүж" явсан үе ч бий.
Соёлын сайдын Төрийн ордонд төмс тараах юу ч биш ээ. Төрийн түшээ хэдэн гишүүдийг Тэрэлж сүйхдээ нэг бус цуглуулж дайлж байсан гэдэг. Ямартай ч Номин гэдэг мөнгөгүй Засгийн мөнгөтэй гүнж Соёлын яамандаа 272.4 тэрбумын төсөв батлуулж байв. Соёлын яам бол анх байгуулагдаж, Ч.Номинг сайдаар томилсон цагаасаа төр дэх кастын системийг хөгжүүлсэн газар. Энэ яамнаас хөрөнгөждөг хэдхэн хүн бий. Тэр хэдхэн тэжээврээ даган эргэлдэж, түүнийгээ төр түшиж байна гэж эндүүрч, Гачууртын төмсөөр улсаа хэмжиж, ууж идэхээ зохицуулж байгаа бол ухрах араандаа нэгэнт гацжээ.
Ч.Номинг Соёлын сайд болоход "Энэ салбарт шинэ салхи оруулах залуу сайдтай боллоо" гэж урлаг соёлынхон хэрэндээ л хөөрцөглөж, дэмжиж байсан. Харамсалтай нь, өөрчлөлт, шинэчлэлтийн салхи сэвэлзүүлэх ёстой Соёлын сайд нь энэ мэтээр тойрон хүрээлэгчид, танил талаа төрд хүчээр шургуулах, төсөл, тендерт шалгаруулах ажилд л ханцуй шамлан орсон байдаг. Угтаа энэ хүн чинь Засгийн бэл, өнгө хоёр нь болж явах ёстой юм уу, бэрхийг туулж, соёлыг санагалзан нурж яваа ард түмнийхээ урлаг соёлоор өртөөлдөг уламжлал шинэчлэлийн гүүр байх ёстой юу.
ХӨТЛӨЛТ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шударга ёсыг тогтоон барина гэж попордог ч төрөөс хамгийн томоор хулгайлсан Л.Чинбатын охиныг Засгийн газартаа багтааж сайдад залж эрхлүүлж буй нь хэлж ярьсан бүхэн нь хий хоосон, ээлжит хууран мэхлэлт гэдгийг нотолж буй хэрэг. Төрийн СЭНТИЙД ЗАЛАРЧ ТӨСВИЙН МӨНГИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭГЧДЭЭС ер нь ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ БОЛЛОО. ХҮСЭЭД БУЙ ШУДАРГА ЁС НЬ ОДООГИЙН ЭРХ БАРЬЖ БУЙ НАМ ЗАСАГТ ЛАВ АЛГА.
ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛЫН ЭЭЛЖИТ ДУГААРААР СОЁЛЫН САЙД ЧИНБАТЫН НОМИНГ ОНЦОЛЛОО.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна