Ш.Төмөрсүх: Сонгуулийн Ерөнхий Хороо УДШ-д дарга нь бүртгэлгүй намыг хууль зөрчиж бүртгэсэн байна

Үүрийнтуяа
2024/05/06

“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх, "Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хуулийн 26.2,  26.3.9, Улс төрийн намын тухай хуулийн 17.1, 17.2-т дахь заалтуудыг зөрчиж бүртгэл явуулсан. Түүнчлэн үндэсний аудитын газарт дүгнэлт гаргуулахдаа улсын дээд шүүхэд бүртгэлгүй намуудад дүгнэлт гаргуулсан зэрэг ноцтой зөрчил гаргаж цаашид сонгуулийг будилаантуулж, төөрөгдүүлэх, ард түмний сонгуулийг хууль бусаар ашиглаж магадгүй. 

Тодруулбал, Ус төрийн намууд УДШ-д гурван бүртгэлтэй байх ёстой. Нэгдүгээрт улс төрийн нам байгуулснаа бүртгүүэх ёстой. Хоёрдугаарт нь улс төрийн нам эвслийн тухай хууль сонгуулийн тухай хуулийн 26.2-ын дагуу намын дарга нь бүртгэлтэй байх ёстой. Гэтэл СЕХ УДШ-д дарга нь бүртгэлгүй намыг хууль зөрчиж бүртгэсэн байгаа юм. Иймд СЕХ нь эрх бүхий МАНАН бүлэглэлийнхэнтэй нийлж сонгуулийг будилаантуулах гэсэн ноцтой алдаа гэж бид үзэж байна" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна