Туркт дүүжин тээвэр агаарт эвдэрсний улмаас нэг хүн нас барж, 200 хүн гацжээ

Сайханцэцэг
2024/04/13

Туркийн  Анталья хотын захад байрлах амралтын газарт дүүжин тээвэр агаарт эвдэрч гацсаны улмаас нэг хүн амиа алдаж, 7 хүн бэртэж, 200 хүн агаарт гацсан байна. Тодруулбал, дүүжин тээврийн бүхээг эвдэрсэн шонг мөргөж, шал нь шөмөрсний улмаас энэхүү осол гарчээ. Анталья хотын дарга Мухиттин Бочек өчигдөр орой мэдэгдэл хийж, бусад дүүжин тээврийн бүхээгт гацсан 184 хүнийг аврахын тулд шөнийн дурантай нисдэг тэрэгнүүд ашиглаж байгаа талаараа мэдээлжээ. Осол гарсан бүхээгт байсан долоо хүний зургаа нь хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор ослын газарт 110 орчим гишүүнтэй  яаралтай тусламжийн баг  болон мэргэжлийн уулчид ажиллаж, туслалцаа үзүүлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна