Монголын шигшээ"FIBA 3x3" Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа хос медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд Сингапурт үргэлжилж байна.

Монголын эмэгтэй шигшээ баг Тайванийн шигшээ багийг 17:10 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ. Мөн Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглож Шинэ Зеландын шигшээ багийг 21:18 харьцаагаар хожив. Ингэснээр Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртэж тэмцээнийг өндөрлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна