Н.Мандуул хотын даргын санхүүг хариуцсан зөвлөхөөр томилогдов

Сайханцэцэг
2024/03/31

 
Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр Н.Мандуулыг томилжээ. Тэрбээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа өнгөрсөн онд чөлөөлөгдөж байв. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа чанаргүй олон зээл төсөл хөтөлбөр бондуудын мөнгийг төлүүлэхэд туршлагатай ажилласан гэдэг. 
Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай нэгэн билээ. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна