Автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Түр хороо өнөөдөр хаалттай хуралдлаа

Үүрийнтуяа
2024/03/26

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2024.03.25/ хуралдаан 14 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.Уг хуралдаанаар Хянан шалгагч шинжээч томилох тухай болон Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна