Өнөөдөр МАН-ын бага хурал 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Тус хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай, МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, МАН 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт ямар хүнийг нэр дэвшүүлэх, намын жагсаалтад ямар хүмүүсийг багтаах зэрэг шалгуур, журмыг Бага хурлаараа батлах юм байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Бага хурлаа гурван асуудал хэлэлцэнэ. 2024 оны сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэнэ. Сонгуулийн хуулиар нэр дэвшүүлэх журмаа бага журмыг батална. Мөн сонгуулийн мөрөө хөтөлбөрөө батална" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна