"Хөгжлийн банкны" хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна

Үүрийнтуяа
2024/03/22

 Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж байгаа. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхэд дээрх хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 7-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр 15:00 цагт шийдвэр танилцуулах юм байна. Иймд оролцогч нар товлосон хугацаандаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг тус шүүхээс мэдэгджээ.

 Дээрх хэргийг анхан шатны шүүхээр 2023 онд хэлэлцэн шийдвэрлэж 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан бол, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим хүний ял хөнгөдсөн гэж үзэн прокурор эсэргүүцэл бичиж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна