Энэ оныг сэтгүүлчийн "Ёс зүйг эрхэмлэх жил" болгон зарлалаа

Уранцэцэг
2024/03/06

Монгол улсад Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 111 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдрийг угтсан арга хэмжээг МСНЭ-ээс яг одоо зохион байгуулж байна. Тус эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар болон албаныхан оролцож байна. Хэвлэн нийтлэх ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж байгаа сэтгүүлч бүхэнд баяр хүргэж амжилт хүсэж байна. Монголын сэтгүүлчдийн холбооны 7 дугаар хурлаар энэ өдрийг сэтгүүлчийн өдөр болгон зарласан. Хамгийн гол нь ёсзүйн зарчим чухал. Тиймээс энэ 2024 оныг сэтгүүлчийн “Ёс зүйг эрхэмлэх жил” болгон зарлаж шат дараатай олон ажил хийхээр болжээ. Сэтгүүлчдийг мэргэжлийн ёсзүйгээ баримталж байх, нийгэмд бухимдал талцал үүсгэхгүй байхын төлөө хичээж ажиллахыг хүслээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна