Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулахаар төлөвлөж 2022 онд тендер нь зарлагдсан байдаг. Тухайн бүтээн байгуулалт нь Улсын төсвөөс 140 тэрбум төгрөгийн санхүүжилттэй босч байгаа. Тус тендерт “Магнуссентурион Констракшн” ХХК шалгарсан.
2026 онд ашиглалтанд орох ёстой тус эмнэлэгийн барилгын ажил удааширч дундаас нь 100 тэрбум төгрөг салхинд хийссэн мэт алга болжээ. Энэхүү 100 тэрбум төгрөг хаашаа орсон бэ Т.Мөнхсайхан сайд аа!!!
Анх найман давхар барилга баригдах зураг төсөвт суусан хэдий ч одоо бодит нөхцөл байдалд ердөө гурван давхар барилга сүндэрлэх аж. Учрыг нь ухаад үзвэл, Тус барилгыг доошоо хоёр давхар, дээшээ есөн давхар барих солонгосын инженерүүдийн хийсэн зураг байдаг аж. Гэтэл гэнэт ажил нь зогссон. Учир нь эмнэлэгийн стандартаараа гурван давхар байх ёстой. Газар хөдлөлийг тооцож, ийм стандар гаргасан хэмээн тайлбарлаж буй.
Газар хөдлөлт ихтэй Японд 20 давхар эмнэлэг, Солонгост 20 гаруй давхар эмнэлэг баригддаг. Гэтэл манай улсад 8 давхар барилга барих аюултай гэж үзсэн байгаа юм. Энэ мэт шалтаг тоочсоор 2025 оны төсөвт ердөө 40 тэрбум төгрөг суусан байна. Иймд тус эмнэлэгийн бүтээн байгуулалтыг дуусгахад зарим нэг сайд, дарга нарын эрх, ашиг сонирхол байна уу гэх олны хардлага үүсч байна.
Угтаа энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн салбарт төдийгүй Монголын эдийн засгийн хувьд гадаад валютын нөөцөө хадгалж, дотооддоо эргэлтэд оруулах ач холбогдолтой. Цаашлаад Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийг гадаадад бэлтгэж, 2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг дөрвөн ортой байгуулж байсан бол дээрх эмнэлэг баригдсанаар агентлагийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх байв.
Тус эмнэлэг Монгол улсад хэрэгтэй гэх ганцхан жишээ дурьдахад, Гадаадад энэ төрлийн мэс заслын өртөг 300-450 сая төгрөг орчим байдаг бөгөөд монголчууд 2023 онд 203 саяам.долларыг хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авахад зориулжээ.
Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эсийн эмчилгээ болон шинэ технологи, инновацыг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэх төдийгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад хийлгэснээс 10-50 дахин бага зардлаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн нэг жилд хоёр дахин олон хүнд үйлчлэх боломж бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд 160-180 үйлчлүүлэгч хамруулна. Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг 10 хувиар бууруулах ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (6)