Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгосноор түгжрэл буурна

Admin
2025/05/02


Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж байлаа. 

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байна. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.90
Өчигдөр
0
0
Маш зөв ажил болсон
Хариулах
103.212.162.78
2025/05/02
0
0
Хайран хийж бүтээсэн хөрөнгийг устгаж байдаг кармаг зөв хүртээмжтэй ашиглах тал дээр юу хийсэн юм эргээд карма хийх ажил гарвад Б. Одбаяраа чи хариуцана шүү төсвийг дэсий үрэх шаарплага байхгүй шүү.1.карманд автобус бүрэн гүйуэт зогсдоггүй гурван шалтгаан байгаа иргэдэдэ ирж байгаа 1-д автобусны чиглэлийн мэдээллэх самбар байхгүйгээс хүн болгон өөр өөрсдийнхөө чиглэлийн автобусаа өнгийж харах гэж ккарма зогсоол ругаа нэг нэгнээсэээ өрсөж урагшаа зогсоооп автобусаа гүйцэт оруулахгүй байгаа . Үүнийг шийдэхэд мэдээллийн самбар байршуулахад бодно. 2-д Карманд такси юмуу жижиг оврын автомашинууд оролп зогсчихдог байгаа Үүнийг камер байршуулаад торгуулийг өндөр тавиад өгхөд болно. 3-д Автобусны жолооч нарыг өөрсдийг гүйцэт зогсолх тал дээр хатуу гэрээ хийж хариуцлага тооцход болно. Одоо 1-р эгнээнүүд бүгд хвтобусны буудал болсон мэт автобусны цуваа үүснэ хүмүүс нь боржур дээр эгнээд зогсоно баруун нргэж орох орц гарц уулзвхрыг хаагаад баруун эргэх автомашинууд бүгд 2-р эгнээнд эргэх гээд хүлээж зогсоно дундуур нь маршрут асууж таксичид хүн болгоос хаашаа явах уу гээд асуугаад явна энэ бүгдийг тооцоолж үзсэн үү!!!!
Хариулах
103.212.162.78
2025/05/02
0
0
Хайран хийж бүтээсэн хөрөнгийг устгаж байдаг кармаг зөв хүртээмжтэй ашиглах тал дээр юу хийсэн юм !!!! эргээд карма хийх ажил гарвад Б. Одбаяраа чи хариуцана шүү !!! төсвийг дэмий үрэх шаардлага байна уу 1.карманд автобус бүрэн гүйцэт зогсдоггүй гурван шалтгаан байгаа 1-д автобусны чиглэлийн мэдээллэх самбар байхгүйгээс хүн болгон өөр өөрсдийнхөө чиглэлийн автобусаа өнгийж харах гэж ккарма зогсоол ругаа нэг нэгнээсэээ өрсөж урагшаа зогсоооп автобусаа гүйцэт оруулахгүй байгаа . Үүнийг шийдэхэд мэдээллийн самбар байршуулахад болно. 2-д Карманд такси юмуу жижиг оврын автомашинууд ороод зогсчихдог байгаа Үүнийг камер байршуулаад торгуулийг өндөр тавиад өгхөд болно. 3-д Автобусны жолооч нарыг өөрсдийг гүйцэт зогсоох тал дээр хатуу гэрээ хийж хариуцлага тооцход болно. Одоо 1-р эгнээнүүд бүгд хвтобусны буудал болсон мэт автобусны цуваа үүснэ хүмүүс нь боржур дээр эгнээд зогсоно баруун эргэх орох орц гарц уулзвхрыг хаагаад баруун эргэх автомашинууд бүгд 2-р эгнээнд эргэх гээд хүлээж зогсоно дундуур нь маршрут асууж таксичид хүн болгоос хаашаа явах уу гээд асуугаад явна энэ бүгдийг тооцоолж үзсэн үү!!!!
Хариулах