Хүний амь нас бүрэлгэсэн жолоочийн хэрэг хаагдаж, 10 хүний амь нас аврахаар хэлэлцээрийг ахалсан хүний их эмч П.Батчулуун хоригдов

Admin
2025/04/29

2023 оны наймдугаар сарын 06-ны өдөр авто тээврийн осол  гарснаас үүдэн нэг иргэн амь насаа алдсан байдаг. харин Хүний амь нас бүрэлгэсэн жолоочийн хэрэг хаагдаж арван хүний амь нас аврахаар хэлэлцээрийг ахалсан хүний их эмч П.Батчулуун 2.6 жилийн хорих ялыг сонсож өнөөдрийн байдлаар ч цагдан хоригдож байна.

Тухайн үед хагалгааны процесс яаж өрнөсөн бэ гэдэг түүхийг сөхвөл, Донор талийгаач А-аас долоон эрхтнийг авсан байдаг. Энэ эрхтний хэлэлцээрийг ахалсан эмч нь П.Батчулуун эмч боловч харин мэс заслын багийг удирдаж эрхтэн авах зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурсан эмч нь П.Батчулуун биш юм. Хармсалтай нь энэ асуудлыг цогцоор нь шүүж үзвэл 70-80 эмч хариуцлага үүрэх эрсдэл байсан учир П.Батчулуун эмч багийг ахалж хэлэлцээр хийсэн мөн Монголд энэ албыг нэвтрүүлж өдий хүртэл суурьшуулсан  гэдгээрээ  хариуцлагыг  өөрөө дээрээ үүрсэн байгаа юм.

Амьгүй донор болсон талийгаачийн гэр бүлийнхний гомдож байгаа асуудлын нэг нь шөрмөсний багийнхантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл биеийнх нь доод хэсгийг шөрмөсийг нь тоносон гэгдээд байгаа хамгийн сүүлийн ажилбарыг шөрмөсний багийнхан хийсэн. Талийгаачийн ар гэрийнхэн  цогцост хүндэтгэлтэй хандаж ОУ-ын жишгээр бидэнд хүлээлгэж өгөөгүй хөлий ясыг хүртэл тоноод төмөр утсаар очсон байсанд гомдолтой байна гэдэг. Гэхдээ шөрмөсийг авахын тулд ясыг нь заавал давхар авдаг бөгөөд эмнэлгийн стандартын оёдлын төмөр утсаар оёсон тухай мэргэжлийн эмч нар хариулу буй. Өөрөөр хэлбэл мэс засал хийсэн баг болон талийгаачийн ар гэрийнхний дунд үл ойлголцоын зөрүү гарсан байна. 

Зөвхөн хэн нэгэн хүний сэтгэлийн хөөрлөөр, цахим дэлгэцийн араас дуртайгаараа таны бичиж байгаа сэтгэгдэл маш их аюултай, маргааш ирэх таны үр хүүхэд, таны хайртай хүмүүст тулгарах тэр асуудлыг тааж мэдэхийн аргагүй. Тиймээс бид энэ асуудалд маш хариуцлагатай хандах цаг нь болсон гэдгийг өнөөдрийн энэ нөхцөл байдал баталж өгч байна. Энэ мэс заслыг эх орондоо нутагшуулж олон арван айлын сэтгэл зүйг амар амгалан байлгая, санхүүгийн хүндрэлийг аятайхан туулахад нь тусалъя гэсэн сэтгэлээр 40 жил мэс заслын ширээний ард суусан эмч өнөөдөр цогцсын тонуулчин гэдэг нэртэйгээр нийгэмд үлдэнэ гэж үү? 2000 онд Англи улсад яг ийм асуудал гарч байлаа. Бидний мэдэх Сан сэтгүүл буруу ойлголтыг дэвэргэж олон нийтийг турхирсан учраас энэ салбарын эмнэлэг, эмнэлгийн ажилтнуудын эсрэг маш том дуулиан шуугианыг дэгдээсэн учраас Засгийн газар нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхэд өгч байсан. Мэддэггүй зүйлээ хүлээн зөвшөөрч мэддэг мэргэжлийн хүмүүсээс нь асуух шаардлагатай гэдэг нь тодорхой байна.Эрүүл мэндийн салбар бол Монголын үндэсний дотоод аюулгүй байдалтай салшгүй холбоотой салбар юм.

2001 онд батлагдсан Үндэсний дотоод аюулгүй байдлын тухай хуульд зааснаар ард түмний эв нэгдэл хүний эрх, эрх чөлөөнөөс гадна улс орны эрүүл мэнд болон эдийн засаг экологийн тэнцвэрт байдал хангагдсаныг дотоод аюулгүй байдал хэмээн хуульчлан заасан байдаг аж. Эрүүл мэндийн салбарт итгэх иргэдийн итгэл буурснаар эмч мэргэжилтнүүдийн нэр хүнд газарт булагдаж цаашлаад энэхүү салбарт хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн төсөв нь салхинд хийсэж байгаад эмч мэргэжилтнүүд халаглан сууна. МУ-ын гавьяат эмч П.Батчулуун ял авсны дараа эрүүл мэндийн салбарынханд нийтээрээ айдас үүссэн. Тэр дундаа эс, эд эрхтэн шилжүүлэх мэс заслын багт ажиллаж байгаа залуу эмч нар мохож, туршлагатай эмч нарын хувьд цаашдаа ажлаа хийх энэ ажлыг үргэлжлүүлэх сонирхолгүй болсон тухайгаа ээлж дараалан хэвлэл мэдээллээр ярьж байгаа.

 

Харин хөшигний ард П.Батчулуун эмч улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөв үү гэдэг асуудлыг ярьж байгаа юм.

Шүүх шийдвэр гаргахдаа П.Батчулуун эмчийг амьд донороос эрхтэн авах хэлэлцээр хийсэн гэж үздэг. Донор А нь автомашины осолд ороод тархи нь үхэжсэн байдалтай байсан. Шүүхийн шийдвэр бол зүрх нь цохилж байсан учраас амьд донор гэж үзэж амьд донороос эрхтэн шилжүүлсэн гэдгээр П.Батчулуун эмчийг яллаж байгаа юм. Энэ бол Монгол улсад анхны тохиолдол. 2024 оны арван хоёрдугаар сард эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан П.Батчулуун эмчийг ажлаа өгөхийг шахаж тэтгэвэрт нь суулгасан байдаг. Эрүүл мэндийн сайд П.Батчулуун эмчийг уучлалт гуйгаач ээ гэснээс өөрөөр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй нь анхаарал татаж байгаа юм. МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Эс эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв" буюу 140 тэрбум төгрөгийн санхүүжилттэй босож байгаа эмнэлэгт ямар нэгэн сайдын болон бусад эрх ашиг сонирхол байна уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. 

Эрүүл мэндийн яамны сайдаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Тогтмолын Мөнхсайханы талаар хэрэгт нөлөөлсөн байж болзошгүй хоёр тохиолдлыг энд сийрүүлье.

- Нэгдүгээрт, эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаанд нь П.Батчулуун эмчийн хэрэг үүсгэн шалгагдсан. Нийгмээрээ шуугиан болсон энэ өдрүүдэд түүний хэлсэн үг шуугианыг нам дарах мэтээр олон нийтэд хүрсэн байдаг. Энэхүү үгийн эргэн сануулбал, Ганцхан П.Батчулуун эмч шүүхээр яллагдан хорих ял эдлээгүй, 20 гаруй эмч шүүхээр ял авч шийтгэгдэн хоригдож байгаа гэсэн мэдээллийг хэлсэн байдаг. Энэ мэдээллийг шүүхийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл, яг ажлаа хийж байгаад ял авч шоронд орсон гэх тодотголтой эмч бол ганцхан П.Батчулуун эмч байх бөгөөд үлдсэн 20 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд нь авлига албан тушаал хээл хахуулийн хэргээр цагдан хоригдсон шүүхийн тогтоолтой байгаа юм.

- Хоёрдугаарт, эл хэрэг дээр П.Батчулуун эмчийг өмгөөлөн ажиллаж байгаа өмгөөлөгч нарыг салбарын сайд нь өрөөндөө дуудан ирүүлж уулзах үеэрээ "цаашид олон нийтэд мэдээлэл хүргэхгүй, чимээгүй байх" чиглэлийг өгсөн ноцтой мэдээлэл бий.

2025 оны Нэгдүгээр сард П.Батчулуун эмч шүүхээс ял авч яллагдсаны дараагаас эхлэн эрүүл мэндийн салбарын цагаан нөмрөгт баатрууд, үе үеийн эрүүл мэндийн зарим сайд нар тус яаманд алба хашиж байсан мэргэжилтнүүд, ангийн найз нөхөд, шавь нар, эгэл жирийн эмч мэргэжилтнүүд гээд бүгдээрээ П.Батчулуун эмчийг өмөөрсөн, цагаатгахыг хүссэн, ахалж хагалгаа хийгээгүй хэлэлцээр хийсэн хагалгааны төлөө 70-80 хүнтэй багийнхаа ачааллыг ганцаараа үүрсэнд харамсаж ээлж дараалан өөрийн сошиал хуудсанд хийж хэвлэлийн бага хурал зарлан, хэвлэлд ярилцлага өгч байлаа. Ийнхүү үзэл бодлоо илэрхийлж байсан эмч нарын тал нь өнөөдөр амаа үдүүлсэн мэт таг, жиг алга болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр амаа үдсэнийхээ төлөө зарим нэг хүмүүс албан тушаал авсан байж болзошгүй гэсэн юм.
Алба гувчуур, даргын суудлаар, сайдынхаа тушаалаар шагнуулж, томилогдсон энэ цаг мөчөөсөө хойш дахин энэ талаарх ямар нэгэн пост, мэдээллийг хийхгүй амаа хамхиж байгаа нь энэ хэргийн цаана улс төр оров уу?  гэдэг нөгөө л нэг хардлага асуулт дахин гарч ирж байна.

Аав нь яллагдан шоронд орсны дараа охин Б.Хонгорзулыг нь дарамталсан хэрэг гарчээ. Тодруулбал 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр П.Батчулуун эмчийн охин АУИС-ийн Биотехнологийн тэнхимийн эрхлэгч Б.Хонгорзулыг ажил дээрээ байх үед нь гаднаас үл таних эрэгтэй орж ирэн дарамталсан үйл явдал болжээ. энэ үед үл таних тухайн эрэгтэй Б.Хонгорзул болон аав П.Батчулууны талаарх бүх хувийн мэдээллийг мэддэг гэдгээ хэлсэн байдаг.
П.Батчулуун эмч 4 дүгээр ангид байхдаа тархины мэс засалд орж 2012 онд зүрхний стент тавиулсан бөгөөд одоо 11 стенттэй мөн сахар илэрсэн биеийн нөхцөл байдал хүнд байгаа юм. Бид П.Батчулуун эмчийг буруутгаж нийгмээрээ шуурч байхдаа энэ тухай ярьсан билүү?
Цөөхөн хэдэн Монголчууд эх орондоо нэгнээ эмчилдэг болох нь мөрөөдөл төдий байсан. Эд эс,  эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа ердөө хэдхэн жилийн өмнө хонгилын үзүүрт гэрэл асаах мэтээр хэрэгжиж байлаа. БНХАУ-д 250-300 сая төгрөгөөр хийгддэг хагалгааг өнөөдөр МУ-д 50-70 сая төгрөгөөр хийгддэг болсон нь хэний дургүйг хүргэсэн бол. Үүний цаана гаднаас санхүүждэг байх магадлалтай зарим улс төрчид мэргэжлийн гэх тодотголтой, анх эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг өлгийдөж авсан, цаашид хэрэгжүүлэх эмчийг нь шоронд хийж тус салбарыг тэр чигт нь 0 зогсолт хийлгэхэд хүргэлээ.

0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.33
5 цагийн өмнө
0
0
Эмчийг цагаатгах ёстой..ийм илт юман дээр увайгүй хулгайчууд ыг дэвэргэж болохгүй шүү
Хариулах
128.140.92.116
13 цагийн өмнө
0
0
Батчулуун эмч буруугүй
Хариулах
139.5.218.216
17 цагийн өмнө
0
0
БАТЧУЛУУН ЭМЧИЙГ суллах хэрэгтэй ямар өөрөө аваад өөртөө хийчихсэн бишдээ. Ямар ч муухай юм бэ дээ. Сайн эмчээ гаргаж туслаарай
Хариулах