Манай улсад төрд түүчээлдэг эрхмүүдийн үр хүүхдүүд гэж ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлсан эрх ямбатай нөхдүүд бий. Эхнээсээ нэрнийхээ урд зурайх эцгийнхээ дэмжлэгээр төр түшилцэж суугаа ноёдууд ч бий. Тэднийг бид элитүүд гэж нэрлэдэг.
Тэгвэл тэдгээр эрхмүүд нийлж, хамжиж, уулзаж учирч нэрнээс нь сүрдмээр бүлэглэл үүсгэсэн гэвэл та итгэх үү?
Эл бүлэглэлийн нэрийг ХУНТАЙЖ БҮЛЭГЛЭЛ гэдэг байна. Тус бүлэглэлд монголын толгой баячуудын хүүхдүүд нэгдэж цаашдын карьер, сонгууль, тендер гэх зүйлүүдээ ярьж төлөвлөж урагшлуулдаг гэх бор шувуу жиргэж эхэллээ. Харин хамгийн анхаарал татахуйц нь эл бүлэглэлийн толгойлогч нь одоогийн Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан гэх.
Түүний цагаан халаадны цаана “зэвэрчихсэн” ашиг сонирхол цухалзаж буйг олон нийт, салбарынхан нь ч шүүмжилж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ эрүүл амьдралын төлөө тангараг өргөсөн эмч хэдий ч улс төрд орсноосоо хойш өргөсөн тангарагаасаа ухарчихсан, иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалах нь битгий хэл эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ноцтой зөрчиж, одоо бүр хөрөнгө чинээтэй залуусыг цуглуулаад бүлгэм үүсгэчихсэн давхиж явна. Өөрөө ч чинээлэг айлын танхи хүүхэд. Тэрбээр сайдын тамгаа хүлээлгэж өгсөнийхөө дараа Ерөнхийлөгчийн зөвлөх хийж, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож улмаар 9 тэрбум төгрөг намдаа өгч сайдын тамга түүнийх болсон гэгддэг.
Тэгвэл Т.Мөнхсайханы толгойлдог “Хунтайж” бүлэглэлийнхэн ирэх 2028 оны сонгуулийн сунгаандаа ч ханцуй шамлан орж, өрөгөө тавьж эхэлсэн аж.
Үүнд багтдаг эрхмүүдийн нэрсийг дурьдвал,
Монгол улсын тав дахь ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгын охин Б.Намуун
Монголын тэргүүн баян Нямтайширын охин Н.Цэлмүүн
Баян айлын хүргэн гэдгээрээ цоллогдоод буй Ж.Энжаргалан
УИХ-ын гишүүн З.Энхболдын хүү
УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү гэх зэрэг 10 гаруй хүмүүс бий гэх мэдээлэл байна.
Анзаарвал, эдгээр хүмүүс бүгд Шударга бусаар хөрөнгөжсөн, эх орныхоо баялаг, газар нутгаа зарсан нөхдүүд.
Талх, шатахууны үнэ тэдний хувьд хэзээ ч сонин биш. Өмч хувьчлалаар, уул уурхайгаар хөрөнгөжсөн эцгүүд нь тэдэнд баярын бялуу шиг амьдралыг цар тавганд тавиад өмнө нь өвдөг сөгдөн барьсан юм.
Цаашлаад олны нүдэнд ил биш төрийн дунд шатны албан тушаалуудыг жар, далаад оныхны хүүхдүүд бүрэн эзэлжээ. Ингээд дараагийн өрөг болох УИХ-ын гишүүний суудал руу өнгийж эхлэжээ.
Ерөөс Монголд шударгаар явбал бизнес нь ч явахгүй, ер нь МАН-аас ямар нэг хэмжээгээр зуурахгүй л бол турж үхэхдээ тулсан нийгэм нэгэнт бүтээгдэв.
Сэтгэгдэл (5)